Санкт-Петербургийн метро нээгдсэн өдөр

               
2022-11-16 0

1955 оны 11-р сарын 15-ны өдөр Санкт-Петербургийн метроний анхны шугамын нээлтийн ажиллагаа болж эхний 7 буудал нийтийн тээвэрт ашиглагдаж эхлэв. Хэдэн сарын дараа Пушкинскаяд /Pushkinskaya/ найм дахь буудал нь нээлтээ хийсэн байна. Хожим нь эдгээр станцууд Кировско-Выборгская /Kirovsko-Vyborgskaya/ шугамын нэг хэсэг болж, хотын төвд байрлах Москвагийн төмөр замын терминалын баруун өмнөд хэсэгт орших Кировскийн аж үйлдвэрийн бүстэй /Kirovsky industrial line/ холбогдсон.

Санкт-Петербургын доогуур хонгил барих санааг анх 1820 онд гаргаж байлаа. Тус хотын оршин суугч Торгованов /Torgovanov/ гэх хувиараа газрын гүний хонгилын судалгаа хийсэн хүн 1-р Александер хаанд /Alexander I/ өөрийнхөө төслийг санал болгосон нь Санкт Петербургээс Васильевский аралруу хонгил барих байж. Хаан төслөөс татгалзаж, Торговановыг “ирээдүйд ахин ийм тэнэг санаа гаргахгүй, харин өөрийн өмчид тохирсон асуудалд хүчин чармайлтаа гаргана” гэсэн амлалтанд гарын үсэг зуруулж байж. Үүнээс хойш хэд хэдэн илүү боловсронгүй төслийн санал гаргасан ч гэсэн дэмжигдээгүй байна.

Хувьсгалын өмнөх бараг бүх санал болгогдсон төсөлд Парис эсвэл Венийн метротой /Paris or Vienna/ төстэй дээгүүр явдаг метроны системийн технологи тусгагдсан байдаг байна. Олон жилийн дараа шалгаж үзэхэд энэ төслүүд нь хэт их өртөгтэй бас Оросд энэ метрог удаан хугацаанд ажиллуулах технологи байгаагүйг олж мэджээ. Оросын инженерүүд Санкт-Петербургийн доорхи хатуу газраар гүн хонгил барих хангалттай тоног төхөөрөмж, техникийн ур чадваргүй байсан. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа 1918 онд Москва хот улсын нийслэл болсны дараа л Петроград /Petrograd/ хотод метро барих төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн байна. Гэвч энэ нь 1917 оноос 1922 оны хооронд болсон Оросын иргэний дайны улмаас 10-н жил саатсан байна. 1946 онд М.А.Самодуровын /M A Samodurov/ удирдлаган дор “Ленметропроект”-ийг /Lenmetroproyekt/ байгуулж, метроны эхний шатны барилгын ажлыг дуусгажээ. Мэргэжилтнүүдийн боловсруулсан метроны төслийн шинэ хувилбарт, барих явцад гарах хүндрэл, асуудлыг шийдвэрлэх хоёр шинэ хувилбар багтсан. Нэгдүгээр шийдэл нь станцууд руу шууд ус орхоос сэргийлж ердийн замаас бага зэрэг дээш өргөгдсөн түвшинд барих, хоёрт хонгилын дундаж өргөнийг Москвагийн метроны хэмээн тодорхойлогдоод байсан 6 метрээс 5,5 метр болгон бууруулах байв.

1947 оны 9-р сарын 3-нд Ленинградын метроны барилгын ажил дахин эхэлсэн бөгөөд 1954 оны 12-р сард ЗХУ-ын сайд нарын зөвлөл метроны ажлыг Ленинград хотын тээврийн чиглэлийг хариуцдаг Ленинградын Метрополитен /Leningradsky Metropoliten/ гэх байгуулагын даргын суудлыг авсан Иван Новиковд /Ivan Novikov/ хариуцуулсан байна. Тус байгууллага нь Технологийн институт метроний буудлын /Tekhnologichesky Institut station/ яг дээр оффисоо байгуулжээ. Ингээд 1955 оны 10-р сарын 7-нд метроны цахилгааныг анх удаа асааж, 1955 оны 11-р сарын 15-нд метроны эхний шатыг ашиглалтад оруулсан актад гарын үсэг зурлаа. Дайн дууссанаас хойш 10 жилийн дараа, Сталины дараах Хрущевын зөөлөн бодлогын эхэн үед хот эцэст нь газар доорх тээврийн сүлжээтэй боллоо.

Кировскийн аж үйлдвэрийн бүстэй холбосны дараах том бүтээн байгуулалтуудыг дурдвал: 1958 онд Нева мөрний /Neva river/ доорх шугамуудыг, 1970-аад оны дундуур Выборгскийн тойргийг /Vyborgsky Radius/ барьж, хойд хэсэгт байрлах шинэ орон сууцны барилга байгууламжуудад хүрсэн байна. 1978 онд шугам хотын хязгаарыг давж Ленинградын алсын бүсрүү /Leningrad Oblast/ хүртэл очдог болжээ. Төрөөс энэхүү метроны эхний шатны бүтээн байгуулалтад оролцогч 1.023 хүнд засгийн газрын шагнал гардуулсан байна. Одоо Метрог Төмөр замын үйлчилгээний яамнаас салан гарсан төрийн захиргааны “Санкт-Петербургский Метрополитен” /Sankt-Peterburgsky Metropoliten/ компани удирдаж байгаа. 1990-ээд оны эхээр хотын нэр өөрчлөгдсөнтэй зэрэгцэн метроны нэрийг ч мөн өөрчилсөн юм.

Барилгын ажил 1941 оноос эхэлсэн боловч дэлхийн 2-р дайн, Ленинградын бүслэлт зэргээс болж саатсан ч эхний метроны хонгилуудыг дайны үед бөмбөгдөлтөөс хамгаалах байр болгон ашиглаж байжээ.

Өмнө нь В.И.Лениний одонт, В.И.Лениний нэрэмжит Ленинградын метро хэмээн нэрлэгдэж байсан тус метро нь Зөвлөлтийн олон хэв маягийг тусгасан гайхалтай дизайнууд, гоёмсог чимэглэл, урлагийн бүтээлүүдийг дотроо агуулж байдгаараа дэлхийн хамгийн дэгжин метроны нэгд зүй ёсоор тооцогддог.

Хотын хөрсний өвөрмөц тогтцоос шалтгаалан уг метро нь дэлхийн хамгийн гүн метроны системийн нэгд тооцогддог бөгөөд бүх буудлуудын дундаж гүний хэмжээгээр тэргүүнд бичигдэнэ. Санкт Петербургийн метроны хамгийн гүн буудал болох Адмиралтейская нь 86 метрийн гүнтэй. Дэлхийд 3-т орно.

Өнөөдөр тус метроны үндсэн 5-н шугамын нийт урт 124 км болж өргөжсөн бөгөөд 7-н дамжин суух цэг, 72 станцтай. Өдөрт 2 сая гаруй зорчигчид үйлчилдгээрээ дэлхийн 26 дахь их ачаалалтай метро болдог.

Эх сурвалж: Хашир Анжигай

Холбоотой мэдээ