Катар руу дэлхий “ширтэх” өдрүүд эхэллээ

               
2022-11-21 0

Гуравхан сая хүнтэй ч хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар нь спортын хэр зэрэг ” булчирхайтай орон бэ?” гэдгийг бага ч болов таницуулая!

Олимпийн наадамд бол бүүр сүүлд буюу 1984 оноос эхлэн оролцсон бөгөөд Зуны олимпийн наадмаас 8 ( хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл)медаль авсан бөгөөд үүнээс гурвыг нь судан гаралт өндөрт харайгч Мутаз Баршим хүртсэн ажээ.

Өвлийн олимпод Катар одоогоор оролцож амжаагүй байгаа.

Газар нутаг, хүн ам багтай ч дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг эх орондоо удаа дараа зохион байгуулж байв. Гандбол, хөнгөнатлетик, боксын ДАШТ, Азийн наадам, “Формула-1” -ийн гараа гэх мэт.

Гандболоор дэлхийд үзүүрлэж, 3х3 сагсанбөмбөгөөр дэлхийн аварга болж байсан.

За тэгвэл хөлбөмбөгчид нь хамгийн Азийн аварга.

Хойд Америк ба Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах “Gold Cup” тэмцээний хүрэл медальтай.

Дэлхийн аваргад анх удаагаа оролцож байгаа.

Ийм л түүхтэй , бие жижиг ч билчээр том Катар руу дэлхий “ширтэжанхаарлаа хандуулж, тэнд тоглож буй хөлбөмбөгчид, шигшээ багийнхаа ард улс орон нь, ард түмэн нь, уул ус, гол мөрөн нь өндөлзөж, өмөлзөж нэгэн сар өнгөрөх цаг ирлээ.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Катараас бичиж байна.

Холбоотой мэдээ