Шинээр 3119 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ

               
2022-01-20 0

Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3119 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 31 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын,

  • 1,725 нь нийслэлд
  • 1,394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин коронавируст халдвараар өвчилсөн 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал,

  • Хөнгөн 3,214
  • Хүндэвтэр 5,579
  • Хүнд 879
  • Нэн хүнд 76 хүн байна.

Мөн гэрийн хяналтад 47,172 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ.

Холбоотой мэдээ