“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

               
2022-11-23 0

“Монгол улсын Засгийн газрын 2022 оны 314 тоот тогтоолоор батлагдсан төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар оролцогч талуудтай санал солилцох, салбар хуралдаанд  оролцогчдын саналыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын нэгдсэн зөвлөмжид тусгах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл нийт 100 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний талаар”, илтгэл тавьж,  Хуульч Н.Лхамжав Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулсан юм.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” салбар хэлэлцүүлэгт Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Сүнжидмаа  , МҮХАҮТ – ийн дэргэдэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга, Монгол контент ХХК – ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг, МУИС – ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, MOSCAP хамтын удирдлагын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  Ү.Хүрэлбаатар оролцож салбар хэлэлцүүлгийн агуулга, сэдвийн хүрээнд чиглүүлэгч, болон хэлэлцүүлгийн оролцогчдын асуултанд хариулж хэлэлцүүлэгт оролцогчид дараах саналуудыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын нэгдсэн зөвлөмжид тусгахаар санал нэгдсэн юм. Үүнд:

·         Оюуны өмчийг үр өгөөжтэй хэрэглээнд оруулах тогтолцоог бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулан хамгаалах, бүртгэлжүүлэх, тоолуурын системийг нэвтрүүлэх.

·         Соёлын статистикийн тогтолцоо, бүртгэл мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэх,

·         Бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээч байдал, дижитал ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын стандартад тусгах

·         Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг дэмжсэн хамтын оффис, орчин, орон зайг бүтээлч үйлдвэрлэгч, дадлагжигчдад хүртээмжтэй, суралцах орчин болгон хөгжүүлэх, сүлжээ бий болгох;  

·         Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг түгээх платформ бий болгоход хөрөнгө оруулалтыг дэмжих, түгээлтийн боломжийг нэмэгдүүлэх;

·         Санхүү, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,

·         Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам салбар хэлэлцүүлгийн асуулт хариулт

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн засгийг сэргээх, нийгэм болоод соёлын салбарын үр нөлөөг тодруулах асуулт

1.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах гол шаардлагууд юу юу байна вэ

2.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөг хэрхэн хэмжиж болох вэ ?

3.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудын бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болох вэ ?

4.    Төрөөс соёлын ямар салбарыг нэн тэргүүнд дэмжин ажиллахаар төлөвлөж

5.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга замууд

6.    Шинэжлэх ухааны парк байгуулах боломж шийдэл асуудал нь юу байна вэ

7.    Мэдлэг сайн туршлага солилцох, бүтээлч авьяасыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж болох

8.    Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд юу саад болж байгааг тодорхойлох

9.    Соёлын бүтээлч үйлдвэрэлэлийн экосистемийг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд

10. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг нэмэгдүүлэх арга замууд

Холбоотой мэдээ