
Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулжээ.
Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу илүү цагаар ажиллах юм.
Тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдож байна. Иймд ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Харин халдвар аваад эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй бөгөөд шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

0 cэтгэгдэлтэй