“МОНГОЛ МАХ” чуулга уулзалт, үзэгэлэн худалдаа боллоо

               
2022-11-29 0

Чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн Ерөнхий газар, Мал эмнэлгийн холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд зэрэг 200 гаруй зочин оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэлцсэн. 

Мөн Мах импекс ХК, Мах маркет ХХК, Агро винтер ХХК, Экспорт, олон улсын худалдааны төв, Траст трейд ХХК, Xanadu razoback, Mongolian beef Start up primer, Сүхбаатар зам нэгдэл, Гарааны праймер, ХХААЯ, Tuss solution зэрэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компани бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалав. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ