
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд хоёр удаа олимпын аварга болсон Японы Шохей Оно зодог тайлжээ. Тэрээр энэ спортдоо дасгалжуулагчаар үлдэнэ гэж JudoInside мэдээлэв.
Өдгөө 30 настай Оно Японы Олимпын хорооноос явуулдаг дасгалжуулагч бэлтгэх сургалтад хамрагдаж Британид сурах магадлалтай аж.
Гурван удаагийн дэлхийн аварга тэрээр энэ оны Токиогийн их дуулгыг өнжсөн бөгөөд сэтгэл санаа болон бие бялдрын хувьд бэлтгэл тааруу байсан гэв.

0 cэтгэгдэлтэй