Шударга байдлын үнэлгээгээр БХЯ тэргүүлэн ажиллалаа

               
2022-12-16 0

Өнөөдөр Батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгжүүд хуралдаж 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болоод цаашид хэрэгжүүлэх хяналт шалгалтын бодлогоо тодотгохын зэрэгцээ алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэлээ.
Уг хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс, Тээврийн хяналтын албаны төлөөлөл оролцлоо.
Хяналт шалгалтын нэгжүүд ажлаа тайлагнасны дараа Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ “Батлан хамгаалахын нэгдмэл хяналт” бодлогын хүрээнд хяналт шалгалтын нэгжүүд нэгдсэн, зөв зорилго, зорилтын дор үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлснээр ажлын уялдаа холбоо, сайжирч, шалгалтын давхцал арилан, салбарын гүйцэтгэлд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлого төлөвлөлтийн баримт бичгийн биелэлтэд хийдэг хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр дамжуулан бодитой нөлөөлж байгаагийн илрэл нь Батлан хамгаалах яам 2021 оны ажлын гүйцэтгэл болон шударга байдлын үнэлгээгээр бусад яамдыг тэргүүлсэн явдал болохыг онцлоод дараах үүрэг чиглэлийг бие бүрэлдэхүүнд өглөө.
Үүнд:
-Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас баталсан холбогдох журмууд болон Батлан хамгаалахын сайдын 2020 оны тушаалын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах;
-Албан тушаалтан бүр захирах, захирагдах ёсыг мөрдөж, албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүрэг бүрийн хүрээнд хийгдэх ажлуудаа орхигдуулалгүй төлөвлөж, зохион байгуулах;
-Зэвсэг, техник, галт хэрэглэл, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэх;
-Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, хяналтын системийг сайжруулах, техникийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн шат дараалсан арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
-Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил, гэмт хэрэг, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хүргүүлсэн зөвлөмж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахад бүх шатны хяналтын байгууллагууд анхаарах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Холбоотой мэдээ