Ж.Байден, В.Зеленский нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийв

               
2022-12-22 0

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй Цагаан ордонд лхагва гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Талууд В.Зеленскийг Вашингтон хотноо хүрэлцэн ирсний дараа хоёр талын уулзалт хийжээ. Украины Ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш хилийн чанадад анх удаагаа айлчилж буй нь энэ юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден АНУ Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбор бүхий 1.8 тэрбум ам.долларын шинэ багц тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.

“Энэхүү цогцолборыг ажиллуулахад шаардлагатай бэлтгэлийг хийхэд тодорхой хугацаа шаардлагатай ч “Patriot” пуужингууд нь Украины батлан хамгаалах салбарын “чухал хөрөнгө” болно” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.

В.Зеленский лхагва гаргийн орой Капитолын ордонд Конгрессын гишүүдэд хандан үг хэлнэ. 

Холбоотой мэдээ