Биднийг хүлээж буй 2023

               
2023-01-02 0

🔴 Энэ 2⃣0⃣2⃣3⃣ онд дэлхий дахиныг юу хүлээж байгаа талаар хэдэн тренд энд тэндээс хамж уншсанаа хуваалцая:

1⃣ Юун түрүүнд Орос-Украйны дайны хувь заяа. Хавар урь оронгуут Оросууд “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр улайран зүтгэнэ. Киевийг эзэлнэ гэдэг бол тун хэцүү даалгавар, дайн тулаан Азовын тэнгис тойрсон бүс нутагт стратегийн байршлуудыг эзлэх гэсэн хуучин зорилгын доор өрнөх төлөвтэй. Путин агаагын сүрдүүлсний дагуу “цөмийн зэвсэг” хүртлээ явахгүй байгаасай, бурхан минь ☠️ Украйнчууд улам бүр бяртай болсоор байгаа, дайны 1-р үе шатанд тэднийг ялалт байгуулсан гэж хэлж болохоор, барууны дэмжлэг ч бодитой болсон. Тэдний сөрөг довтолгоо хүчтэй үргэлжилбэл Оросуудыг үүрэнд нь буцаан шахах бүрэн боломжтой. Оросууд ард түмнийхээ дотоод дэмжлэгээ улам бүр алдсаар, тэдний эдийн засгийн бие даасан оршин тогтнол хэр удаан үргэлжлэхээс л бүх зүйл хамаарна. Урт хугацаандаа бол Украйн ялагчаар тодорно, тодорхой зүйл. Гэхдээ дахиад хэдэн жил ч заваарч, олон зуун мянган хүний амиар тоглохыг таашгүй🙏 Харж л байхаас өөр аргагүй.

2⃣ Энэтхэг улс энэ онд Хятадыг гүйцэж дэлхийн хамгийн их хүн амтай улс болно. Сайн лидерийн зөв манлайлал дор Энэтхэг улс шинжлэх ухаан, үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн хувьд “их гүрэн” статустай болох цаг улам ойртсоор…

3⃣ Дэлхийн нийт эдийн засгийн төсөөллийн талаар шинжээчдийн 62% нь 1,5-3,0% өсөлттэй гарна хэмээн таамаглажээ🙏 Дэлхийн эдийн засаг агшина гэдэг бол бүгдэд хар дарсан зүүд болох учраас өсөлттэй байгаасай гэж залбирах нь хүн бүрт хамаатай зүйл юм.

4⃣ Устөрөгчийн технологи энэ онд хүчээ авна. Устөрөгч ашиглан эрчим хүч гаргаж авах технологи өмнө нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй байсан бол энэ онд арай өөр түвшинд очно гэнэ шүү.

5⃣ Хятадын төв банк маш өргөн цар хүрээтэйгээр “дижитал мөнгө” гаргаж зах зээлийн эргэлтэнд оруулах бөгөөд дэлхийн санхүүгийн ертөнц үйл явцыг тун анхааралтай ажиглаж байна. Энэ алхам тодорхой хэмжээнд эрсдэлүүд дагуулж буй боловчиг ард нь том амбиц нуугдаж байгаа 😉

6⃣ Ковидын дараах аялал жуулчлал огцом өснө. Хүн төрөлхтөн бүтэн 3 жилийн турш Ковид-19 айдаст дарлуулсан байдалтай дор дороо ичээндээ бүгсэн бол 2023 онд “Май чи, ингэж аялдаг юм!” гэдэг уриатайгаар зад зугаалах дүр зураг харагдаж байна гэнээ ккк. Аштай юу даа, манай Монгол бэлтгэлээ гайгүй базаагаасай. Ялангуяа “after Covid” аялагчдын сонирхол, хэрэглэгчдийн зан төлөв илүү их байгальтайгаа ойртох гэсэн трендтэй байгаа шүү

Стратеги судлаач

Б. Анхбаяр

2023-01-02

Холбоотой мэдээ