Ш.Энхийн-Од коллежийн шилдэг 100 тоглогчийн нэгээр шалгарчээ

               
2022-01-20 0

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од ESPN-ээс гаргадаг 2022 оны ахлах сургуулийн төгсөх ангийн шилдэг 100 тоглогчийн нэгээр сонгогдсон байна.

Тодруулбал, NCAA-д сагс тоглодог 1500 орчим тамирчин байдаг бөгөөд жил бүр 60 нь л NBA-д драфтлагддаг гэнэ. Харин Ш.Энхийн-Одын хувьд саяхан NCAA-н нэгдүгээр дивизоны багаас албан ёсны тэтгэлэгт урилга хүлээн авсан анхны Монгол тоглогч болсон билээ. Тэрбээр энэ жил ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Дейтоны Их Сургуульд элсэн орж тус сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож эхэлсэн. Тус сургуулиас Костас Антетокоумпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг тоглогчид NBA-д элсэж байсан юм.

Холбоотой мэдээ