Товчхон
               

Сахарын цөлд агаарын хэм буурч, цас оржээ

               
2022-01-20 0

Алжирын баруун хойд хэсэгт орших Сахарын элсэн цөлд агаарын хэм буурч, цас оржээ. Дэлхийн хамгийн том халуун элсэн цөлд амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь маш таатай үзэгдэл болсон гэнэ.

Атлас уулсаар хүрээлүүлсэн тус бүс нутагт сүүлийн гурван шөнө агаарын хэм -2 хэм хүрсэн байна. Алжирын элсэн цөлд цас орж буй нь анхны тохиолдол биш бөгөөд урьд нь 2016, 2017, 2018, 2021 онуудад цас орж байжээ.

Дээрх тохиолдлуудын анхных нь буюу 2016 оны арванхоёрдугаар сарын цас хүмүүсийг маш их цочирдуулж байжээ. Учир нь Айн Сефра хотын оршин суугчид 1979 оноос хойш анх удаа цас үзсэн нь тэр юм. Энэ хотод зундаа 35 хэм хүртэл халдаг байна.

Сахарын цөлд цас оржээ

Холбоотой мэдээ