
Германы Оберхофт хотноо 2022 оны эхний сарын эхээр болсон Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ Энхбатын Энхсайхан Словений Поклюкад болж буй залуучуудын Европын нээлттэй тэмцээнд бас нэгэн түүхэн амжилтыг үзүүллээ.
Тус тэмцээнийг чансааны хувьд залуучуудын Европын АШТ-тэй энэ тэнцэхүйц бөгөөд Монголын 19 настай биатлонч залуу Поклюкагийн 15 км-ын хувийн гараанд 108 тамирчнаас 23 дугаар байрт /0+0+2+0/ орж үе тэнгийнхээ Европын шилдгүүдтэй ойрхон өрсөлдөх хэмжээнд хүрсэн болохоо баталлаа. Харин энэ зайд манай улсын тамирчин Болдбаатарын Анхболд /1+2+2+1/ 99 дүгээр байрт оржээ. Түүний хувьд анх удаа том тэмцээний дарийн утаа үнэрлэж буй ирээдүйтэй залуу биатлонч юм.



0 cэтгэгдэлтэй