Ц.Анандбазарын асуудлаар иргэн Б.Сүндэрьяагаас дахин байцаалт авчээ

               
2022-01-20 0

Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдээлснээр энэхүү асуудал олны анхааралд өртсөн. Ийнхүү Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ.

Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх хуультай. Гэтэл түүнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д ирүүлээгүй байна.

Харин Ц.Анандбазарын хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Сүндэрьяагаас цагдаагийн байгууллага дахин мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, “Яг одоо би байцаалт өгөх гээд Цагдаагийн газрын үүдэнд сууж байна. Яг энэ мэдрэмжийг мэдрэхээр хаашаа ч хамаагүй зугтаамаар үхмээр санагддаг. Хүүхдүүдтэйгээ хичээлээ заагаад л овоо сэргэлэн цовоо байсан юмсан. Муухай гэсэн дурсамж бүр Ц.Анандбазартай холбоотой. Энэ бүрийг нэг бүрчлэн санаж олон цагийн байцаалтаар дахин дахин ярина гэдэг хуучин аймшигтай мэдрэмжүүдийг мэдэрч яг там шиг санагдаж байна” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ