БНАСАУ өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа

               
2022-01-20 0

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Байнгын хорооноос тус улсын удирдагч агсан Ким Ир Сен-ий мэндэлсний 110 жилийн ой, Ким Чен Ир-ийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа.

БНАСАУ-ын Засгийн газар болон холбогдох байгууллагын зүгээс өршөөлөөр суллагдсан хүмүүсийг амар тайван ажиллаж, амьдрах боломжоор хангах арга хэмжээг авах бөгөөд нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өршөөлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Умард Солонгосын хувьд хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлж байжээ. Өршөөл үзүүлж буй явдал нь Үндэсний Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Уны ард түмнээ гэсэн хайрыг илэрхийлж, дотоодын эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ