
Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад хамт байсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын зөрчлийг Шүүгчдийн сахилгын хороогоор хэлэлцлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар танилцуулсан юм.
Тэрбээр “Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.8-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оноох нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.
Улмаар шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулж шийтгэлээ.

0 cэтгэгдэлтэй