“А68” мөсөн уул хайлахдаа асар их хэмжээний цэвэр ус далайд цутгажээ

               
2022-01-20 0

“А68” хэмээх мөсөн уул нь хайлах оргил үедээ өдөр бүр 1.5 тэрбум тонн цэвэр ус далайд цутгаж байсныг судлаачид илрүүлжээ. Энэ нь Их Британийн бүх иргэдийн өдөр бүр хэрэглэж буй усны хэмжээнээс 150 дахин их гэнэ.

А68 нь богино хугацаанд дэлхийн хамгийн том мөсөн уул байсан бөгөөд  2017 онд Антарктидаас салахдаа бараг 6,000 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлж байв. Гэвч 2021 оны эхээр нэг их наяд тонн мөс хайлсан байна. Эрдэмтэд энэхүү аварга мөсөн уулын хэсгийг далай дээгүүр урсан явахдаа гүехэн газарт зогсвол сая сая оцон шувуу, далайн хав, халимны идэш тэжээлийн замыг хаах эрсдэлтэй хэмээн болгоомжилж байжээ.

Их Британийн Антарктидын судалгааны газраас энэхүү цэвэр ус бүхий мөсийг бүрэн хайлахаас өмнө нөхцөл байдлыг хянахын тулд A68-ийн ойролцоо роботуудыг байрлуулжээ.

Map

А.Мишээл

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ