Товчхон
               

Дотроо хүүхэдтэй автомашиныг ачсан зөрчил гаргажээ

               
2022-01-20 0

Тээврийн цагдаагийн албанаас дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ.

Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу ТЦА-наас шалгалт явуулахад энэ сарын 18-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урд 10 орчим насны хүүхдээ дотор нь үлдээн машинаа асаалттай орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон гэх үндэслэлээр зөөж шилжүүлсэн байна.

Энэ нь холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ.

Холбоотой мэдээ