ӨНӨӨДӨР: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

               
2022-01-21 0

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болох үйл явдал болон цаг агаар, зурхайн мэдээллүүдийг хүргэж байна.

Үйл явдал:

  • 7.00 цагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 94044104
  • 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
  • 11.30 цагт “Новотел” зочид буудалд академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярын “Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” номын нээлт болно. Утас: 99292529
  • 11.30 цагт иргэн О.Энхмаа Тахилтын эмнэлгийн төсөв, Түлэнхийн эмнэлгийн асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 99748016, 88824051, 91360502
  • 14.00 цагт “Глоб Интернэшнл төв” ТББ-аас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” цахим хэлэлцүүлгийг “Zoom Meeting”-ээр зохион байгуулна.

Цаг агаар:

Улаанбаатар хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Зурхай:

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Элөдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Холбоотой мэдээ