Товчхон
               

“Сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

               
2022-01-21 0

“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, БШУЯ хамтран хэрэгжүүлнэ.

  • 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудын хийхээр санал солилцлоо. Үүнд:
  • 21 аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэх
  • Сургууль бүрийн нэг биеийн тамирын багшийг хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болгон сургах
  • Хөлбөмбөгийн онлайн хичээлийг аппликейшнаар дамжуулан багш нарт хүргэх
  • 2100 бөмбөгийг сургуулиудад хүргэх
  • “Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудад санамж бичиг байгуулан хамтран ажиллах юм.

Сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. 2022 онд 52, 34, 28, 2, Оюуны Ундраа цогцолборын талбайг засахаар төлөвлөжээ.

Сургуулийн орчинд хөлбөмбөгийн буюу багийн спортыг хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дэмжихээ илэрхийлсэн бол өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамтран ажиллахаа мэдэгдлээ. Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоо, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөжээ. Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ