
АНУ-ын хилээр нэвтрэх бүх гадаадын иргэд, тэр дундаа аялал жуулчлалын зорилгоор бус зайлшгүй шаардлагаар зорчиж буй бүх гадаадын иргэдээс коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардах болсноо тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдэгдлээ.
“2022 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Дотоодын аюулгүй байдлын яам нь Мексик, Канадтай залгаа хуурай газрын хил, гатлага онгоцны буудлуудаар дамжин АНУ-д нэвтрэхийг хүссэн АНУ-ын бус иргэдээс “COVID-19”-ийн вакцины тунг бүрэн хийлгэснийг нотлох баримт шаардах болно” хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Тодруулбал, уг хязгаарлалт нь АНУ-ын иргэн биш бүх хүнд хамаарна. Харин тус улсад оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаарахгүй байна. Шинэ шаардлага нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалыг дэмжих зорилготой гэнэ.

0 cэтгэгдэлтэй