
Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа зарлалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Шинжилгээгээр Омикрон хувилбарын 13 тохиолдол зөөвөрлөгдөж, дотоодын зургаан сорьцод илэрсэн болох нь NGS, PCR-ийн шинжилгээгээр илэрсэн. Ингэснээр 25 тохиолдол зөөвөрлөгдөж, анх батлагдсан таван тохиолдол дээр нэмэгдээл нийт батлагдсан Омикрон мутац 36 бүртгэгдлээ” гэв. Мөн тэрбээр энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар, шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгааг онцолсон байна.

0 cэтгэгдэлтэй