Чиргүүлнээс асгарсан 10 тонн түлшийг аюулгүй болгожээ

               
2022-01-21 0

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ны өдрийн 07:34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт 16 тн авто цистерний 16 тн-ий чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна.

Дуудлагаар НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ