Маргааш МУГТ Н.Төгсцогтын тулаан болно

               
2022-01-21 0

Монгол Улсын гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогт Намиб Улсын тамирчин Сакариа Лукастай маргааш тулалдах бөгөөд өнгөрсөн шөнө жингээ үзүүлжээ.

Тэд 57,2 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт тулалдах юм. Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай өрсөлдөх байсан ч уг тамирчин “Covid-19”-ийн халдвар авсан тул ийнхүү солигдсон байна.

Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ. Харин манай улсын тамирчин мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялаад байна. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долоодугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан аж.

Холбоотой мэдээ