
Өнөөдөр /2022.01.21/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна замыг хааж, засварын ажил хийхээр болжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гарсан гэмтлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00-22.00 цагийн хооронд засварлах ажлыг хийгдэхээр болсон байх тул автомашинтай иргэд та бүхэн өөр зам сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

0 cэтгэгдэлтэй