Товчхон
               

Иран, Хятад, Оросын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт эхэллээ

               
2022-01-21 0

Иран, Хятад, ОХУ-ын Зэвсэгт хүчний тэнгисийн цэргийн хамтарсан “Далайн аюулгүй байдлын бүс” сургуулилалт баасан гаргийн өглөө Энэтхэгийн далайн хойд хэсэгт эхэлжээ.

Сургуулилалтад Ираны талаас Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын Тэнгисийн цэргийн хүчний цэргүүд болон Ираны арми оролцож байна.

“Хөтөлбөрийн дагуу шатаж буй хөлөг онгоцыг аврах, барьцаалагдсан хөлөг онгоцыг суллах, өдөр шөнийн цагаар далайн бай руу гал нээх зэрэг тактикийн янз бүрийн маневр хийхээр төлөвлөж байна” гэж “Далайн аюулгүй байдлын бүс” сургуулилалтын албан ёсны төлөөлөгч адмирал Мостафа Тажодини мэдэгдэв.

Номхон далайн флотынх нь гурван хөлөг хамтарсан сургуулилалтад оролцохоор Ираны Чабахар боомтод ирсэн тухай ОХУ-ын Зүүн цэргийн тойргийн  хэвлэлийн алба нэгдүгээр сарын 19-нд мэдээлжээ.

Холбоотой мэдээ