БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны заалтыг буурууллаа

               
2022-01-21 0

БНСУ-ын Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд “COVID-19”-ийн эмүүдийг хэрэглэх насны хязгаарыг 65-аас 60 болгон бууруулсан тухай тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “омикрон” давамгайлан тархах болсон талаар мэдэгдсэнээс нэг хоногийн дараа “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх хурлын үеэр Ким Бу Кюм дээрх мэдэгдлийг хийсэн байна.

БНСУ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн эмийн эхний багцыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан бөгөөд эхний ээлжид дархлаа нь суларсан, 65 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ