Н.Төгсцогтын тулаан тэнцээгээр өндөрлөв

               
2022-01-24 0

Гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр /2021.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Сакариа Лукас гэх Намиб улсын боксчинтой хийсэн билээ. “Цөлийн шуурга” хочит Сакариа Лукас нь 37 настай. “King Tug”-ийн хуваарьт өрсөлдөгч Вик Пасилластай Ковид-19 халдвар авч эмчлүүлэх болсон тул энэ өрсөлдөгчийг шууд тулалдуулсан байна.

Нью Жерси мужийн Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болсон тулаан 10 үе үргэлжиллээ. Ингээд онооны хуваарийг үзэхэд рингний хажуугийн 3 шүүгч тус бүртээ 94:95; 95:94; 95:95 гэсэн оноог өгснөөр хоёр тамирчин тэнцлээ.

Монгол Улсын тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрээр хамгийн сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан юм.

Холбоотой мэдээ