
Одоогоос найман хоногийн өмнө /2022-01-16/ болох гэж байгаад цуцлагдсан бөхийн барилдааны тасалбар авсан иргэд буцаалт авч болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал, “Жем интернэшнл” группын нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан нь бөхчүүдийн дунд үүссэн допингийн асуудлаарх үл ойлголцлоос болж хагас өдөр эхлэхгүй саатсаар, улмаар цуцлагдсан билээ.
Тэгвэл уг барилдааныг үзэхээр тасалбар авсан хүмүүс буцаалтаа дараах байдлаар авах боломжтой гэнэ.
- Хэрвээ www.ticket.mn вэбээр захиалж авсан бол 90001800 утас руу холбогдох,
- Бөхийн өргөөний кассаас авсан бол тасалбараа барьж ирээд буцаалт авах боломжтой юм байна.

0 cэтгэгдэлтэй