Тэгш хамруулах сургах багшийн ур чадвар үнэт зүйл юу вэ?

               
2022-01-24 0

Цар тахлын энэ үед сурагч бүрт хүрч, тэгш хамруулах нь боловсролын салбарын өмнө чухал асуудал болж хөндөгдөж байна. Тэгвэл Европын тэгш хамруулах боловсрол болон тусгай хэрэгцээт боловсролын агентлаг нь Европын Холбооны 25 улсад судалгаа хийж, тэгш хамруулан сургах багшийн ур чадвар ба суурь үнэт зүйлийн дүр зургийг дараах байдлаар тодорхойлон гаргасан байна:

  • Суралцагчийн ялгаатай байдлыг үнэлэх – Сурах чадварын ялгаануудыг сургалтын үйл ажиллагаанд үнэт зүйлс, нөөц боломж гэж тооцдог байх

  • Бүх суралцагчдад дэмжлэг үзүүлэх – Багш нь бүх суралцагчдын сурах боломжтой гэх итгэл үнэмшил, ялгаатай чадварт тохируулах арга зүйн хувилбартай байх

  • Бусадтай ажиллах, хамтран ажиллах-Эцэг эх ба гэр бүлтэй болон боловсролын бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах

  • Хувь хүний мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх – Сургах нь сурах үйлийг удирдах бөгөөд багш нар насан туршдаа сурах, хариуцлагатай байх гэсэн үнэт зүйлийг багшийн хөгжлийг карертэй холбох талаар тусгасан байна.

Холбоотой мэдээ