
Цар тахлын улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-наас хилийн хорио тавигдаж, эрдэс бүтээгдэхүүний экспорт тасалдсан. Үүний улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн бэлэн болгосон 237 чингэлэг, 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр гацжээ. Мөн 90 гаруй мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрийн агуулахад хуримтлагдаад, нийт 200 сая ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн өнгөрсөн долоо хоногийн байдлаар төвлөрөөд буйг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлэв.
Тус газрын дарга Орхон аймагт очиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхний саналыг сонсоод, зэсийн баяжмалыг богино хугацаанд, хэрхэн экспортлох тухай асуудлаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байна.

0 cэтгэгдэлтэй