“Монгол хүнс-Монгол бараа-2022” үзэсгэлэн худалдаа болж байна

               
2022-01-24 0

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “УБ палас”-т удахгүй болох сар шинийн баярыг угтсан “Монгол хүнс-Монгол бараа-2022” үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэн худалдаанд хүнсний 36, барааны 42 иргэн, аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд “Гранд евент” ХХК “УБ палас”-тай түрээсийн гэрээ байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулагч тал болох “Гранд евент” ХХК-тай Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан журам, УОК-ын даргын 2021 оны 41 тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл шаардлагыг танилцуулж, заалны хүчин чадал 50 хувь хүртэл байх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна.

Мөн ариутгал халдваргүйтлийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран гурав хоногийн давтамжтай хийлгэж байгаа юм.

Холбоотой мэдээ