
Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах мэйлийг МҮОХ-нд ирүүллээ. Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн нормативыг хангасан билээ.Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв. Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд өрсөлдөх эрх авсан А.Энхтуул гэж хэн бэ?
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин
Ариунсанаагийн ЭНХТУУЛ
Спортын төрөл: Цана
Төрсөн огноо: 1996.01.14
Амжилт: 2015, 2016 онд Васалофит олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ын зайд дөрөвдүгээр байр эзэлсэн.
Цол зэрэг: ОУХМ “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд өрсөлдөх эрх авсан Б.Ачбадрах гэж хэн бэ?
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин
Батмөнхийн АЧБАДРАХ
Спортын төрөл: Цана
Төрсөн огноо: 1994.12.21
Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль 2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль ДАШТ-д дөрвөн удаа оролцсон
Цол зэрэг: 2014 онд спортын мастер, 2015 онд ОУХМ2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.

0 cэтгэгдэлтэй