Гэрээр эмчлүүлэгчдийн тоо 1122-оор өсчээ

               
2022-01-25 0

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх өдрөөс 232-оор буурчээ. Харин өрхийн эмнэлгийнхээ хяналтанд гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо 1,122-оор өссөн байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 58 хувь нь буюу 6,571 нь хүндэвтэр, 8.2 хувь буюу 936 нь хүнд, 0.6 хувь буюу 77 нь маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Орон нутагт нийт 746 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймагт 123 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр тохиолдол болжээ.

Холбоотой мэдээ