
БНХАУ-ын албан ёсны мөнгөн тэмдэгт болох юань олон улсын төлбөрийн системд хэрэглэгдэж буй хэмжээгээрээ зургаан жилийн дараа ахин дөрөвдүгээр байрт орж ирсэн тухай Олон улсын банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэгээс мэдээллээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, 2021 оны арваннэгдүгээр сард юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь 2.14 байсан бол 12 дугаар сард 2.7 хувь болон өссөн байна. Энэ нь 2015 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард юанийн төлбөрийн хэмжээ арваннэгдүгээр сараас 34.6 хувиар өссөн бол дэлхийн төлбөрийн нийт хэмжээ ердөө 6.44 хувиар өссөн байна.
Олон улсын төлбөрийн системд хэрэглэгдэж буй голлох валютуудын тухайд ам.доллар 40.51 хувь, евро 36.65 хувь, фунт 5.89 хувийг тус тус эзлэн эхний гурван байранд оржээ.

0 cэтгэгдэлтэй