
Далайн дээрэм 2021 онд эрс багасчээ. Олон улсын далайн товчоонд 132 халдлага бүртгэгдсэн нь сүүлийн 27 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болжээ. Оны үзүүлэлтээс харвал Зүүн өмнөд Ази, Сингапурын болон Малаккагийн хоолой далайн хөлөг онгоцны хувьд хамгийн аюултай бүс байжээ. Дээрмийн гэмт хэргийн тоогоор хоёрдугаарт Перугийн эрэг, гуравдугаарт Индонез, Филлиппин орсон байна.
Далайн дээрэмчид хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг газарт тооцогддог Афризийн эрэ харьцангуй тайван болжээ. Тэгвэл халдлагад өртөх хамгийн аюултай боомт нь Перугийн Каллао болсон байна. Энэхүү боомтод гарсан халдлагын тоо 18-д хүрчээ. Статистик мэдээллээс үзвэл өнгөрсөн жил далайн дээрэмчдийн халдлагын 88 хувь нь амжилттай болсон гэсэн үр дүн гарсан байна.

0 cэтгэгдэлтэй