Товчхон
               

“Мөнгөн мод” наадмыг хойшлуулав

               
2022-01-25 0

Шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа болох гэж байна. Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авчээ. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүллээ.

Соёлын яамнаас шилдэг уран бүтээл, уран бүтээлчид “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлуулсан гэдгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ