БНСУ-ын эдийн засаг 4 хувиар өсчээ

               
2022-01-25 0

БНСУ-д өнгөрсөн онд хэрэглээ, экспортын хэмжээ цар тахлаас үүдэлтэй уналтаас сэргэснээр эдийн засаг сүүлийн 11 жилд бүртгэгдээгүй өндөр өсөлт үзүүллээ гэж тус улсын Төв банкнаас мэдээлжээ.

Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 4 хувиар өссөн нь өмнөх онд 0.9 хувиар агшсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болсныг Солонгосын банкнаас танилцуулсан байна.

2021 оны өсөлт нь эдийн засаг 6.8 хувиар тэлсэн 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсноос гадна Төв банкны жилийн өсөлтийн урьдчилсан таамаглалтай нийцжээ.

Төв банкны мэдээллээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг 1.1 хувиар өссөнийг өмнөх улирлын 0.3 хувийн өсөлттэй харьцуулахад хурдацтай нэмэгдсэн байна.

БНСУ коронавирусний цар тахал, хүн хоорондын зай барих чангатгасан арга хэмжээнүүдийн үр дагаварт нэрвэгдсэн эдийн засгаа Засгийн газрын зардлыг өргөтгөх, иргэдэд буцалтгүй тусламж олгох замаар өргөжүүлж байна. Ийнхүү өнгөрсөн онд хувийн хэрэглээ 3.6 хувиар өссөн нь өмнөх онд 5 хувиар агшсантай харьцуулахад эрс өсжээ. Мөн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 2020 онд 7.1 хувиар өсөж байсан бол 2021 онд 8.3 хувьд хүрсэн байна.

Холбоотой мэдээ