
Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэх талаар мэдэгджээ.
Энэ тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан:
“Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд импортын ачааг ачих ажлыг тус нийгэмлэгээс зохион байгуулж байна. Эрээн хотын өргөн царигийн парк дээр ариутгалын иж бүрэн системийг ашиглалтад оруулсан. Галт тэрэг солилцооны ажиллагаанд тавьсан хэсэгчилсэн хоригийг цуцалж, төмрийн хүдэр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхлэх төлөвтэй байна. Бидэнд ирсэн мэдээллээр ажлыг 26-27-нд шилжих 00:00 цагаас эхлүүлнэ” гэв.

0 cэтгэгдэлтэй