Музейн тасалбарыг цахимаар захиалах боломжтой

               
2022-01-25 0

Музей үзэх тасалбарыг цахимаар худалдаж авах боломжтой болжээ. Мөн 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх шийдвэрийг Соёлын яамнаас гаргасан талаар засгийн газрын албан ёсны нүүр хуудастаа мэдээлжээ.

Тасалбар цахимаар худалдан авахдаа shoppy.mn хаягт хандах юм. Түүнчлэн тасалбараа цахимаар авахдаа үзэх цаг болон музейн тайлбарлагч хөтчийг урьдчилан захиалах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ