Тонгад болсон галт уулын дэлбэрэлт хөдөө аж ахуйд нөлөөлжээ

               
2022-01-26 0

Номхон далайн арлын орон Тонгад усан доор болсон галт уулын дэлбэрэлтээс цацагдсан үнс нурам  эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт сөрөг үр дагавар учруулж болзошгүй байна.

Тус улс нь өнгөрсөн долоо хоногоос ундны ус, түр хоргодох байр гэх мэт нэн шаардлагатай олон улсын тусламжийг хүлээн авч эхэлсэн аж. Дэлбэрэлт болсноос хойш есөн хоногийн хугацаа өнгөрөөд байгаа ч олон газарт үнс нурам арилаагүй хэвээр байгаа юм.

Тонга улсын гол арал болох Тонгатапу дээр хүнсний ногооны экспортын бизнес эрхэлдэг Минорү Ниши “NHK” телевизэд даваа гарагт утсаар мэдээлэл өгөх үеэрээ бүх ферм гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байна гэв. Галт уулын дэлбэрэлтээс хойш бороо огт ороогүй учраас ургамлууд үнс нурманд дарагдаж, зарим нь үхжээ. Түүний хэлснээр, үнс нурамыг арилгаж, хөрсний чанарыг сайжруулж, фермийн үйл ажиллагааг хэвийн болгоход 3-4 сарын хугацаа шаардлагатай байна.

Мөн хүнсний хомсдолтой холбоотой асуудал олон нийтийн санааг зовоож  байна. Иймд Тонга улсын Засгийн газар болон тус улсын эргэн тойронд оршдог улс орнуудын тусламж туйлын чухал байгааг М.Ниши онцлон хэлжээ.

Шинэ Зеландын “Canterbury” их сургуулийн профессор Том Уилсон Тонга улсын хөдөө аж ахуйн салбарт галт уулын дэлбэрэлтээс үүдэн учрах үр дагаврыг судалж байгаа ажээ. Түүний тайлбарласнаар, хөдөө аж ахуйд учрах нөлөөг богино хугацаанд авч үзвэл дундаас хүнд байх төлөвтэй байна. Тухайлбал, үнс нурам навчнуудыг унагахаас гадна ургамлуудад хүчлийн нөлөө үзүүлж болзошгүй байгаа гэнэ.

Холбоотой мэдээ