Унадаг дугуйн замын шинэчилсэн стандарт батлагдана

               
2022-01-26 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлж дэлхийн жишиг хот болох, хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хорт хий утааг багасгахад унадаг дугуйн зориулалтын зам чухал үүрэгтэй.

Тухайлбал, нийслэлийн иргэдийн хөдөлгөөний хомсдолыг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хэрэгсэл нь яах аргагүй унадаг дугуйн зам түүний хэрэглээ юм.

Иймд нийслэлд сүүлийн жилүүдэд дугуйн замыг олшруулах, олон улсын жишиг тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд таарсан унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулан батлах гэж байна. Монгол Улсын унадаг дугуйн замын хамгийн сүүлийн стандарт 2016 онд батлагдсан /MNS:2016/ байдаг. Улаанбаатар хотод одоогоор 80 гаруй км дугуйн зам байгаа бөгөөд 2022-2024 онд 98 км явган хүний болон дугуйн замыг барихаар төлөвлөжээ.

2021 онд Унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулахад дор дурдсан мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцож олон удаа хэлэлцэж нэлээд боловсронгуй стандартыг Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хороонд 2021 оны 12-р сарын 20-нд өргөн бариад байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, “Кадсүрвэй” ХХК, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ, Монголын дугуйн холбоо нар хамтран уг стандартыг боловсруулжээ.

Холбоотой мэдээ