Хичээл ирэх сарын 14-нөөс эхэлнэ

               
2022-01-26 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар боловсролын бүх шатны байгууллагын хичээлийг ирэх сарын 14-нөөс танхим болон цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бүх шатны сургуулийн хичээл ирэх сарын 7-нд эхлэхээр байсан ч ийнхүү 7 хоног хойшилж байгаа нь коронавирусний омикрон хувилбарын тархалттай холбоотой аж. Уг хувилбарын тархалтын оргил үе энэ сарын сүүлээс ирэх сарын эхэнд тохионо хэмээн судлаачид үзэж байгаа юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр,  “Нийслэлийн бүх сургууль ирэх сарын 14-28 хүртэл танхим болон цахимаар буюу 5:9-ийн зарчмаар хичээллэнэ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байна. Тиймээс ирэх сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болголоо. Харин орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж зохицуулалт хийнэ. Ногоон бүсийн сумын сургуулиуд ирэх сарын 14-нөөс 100 хувь цахимаар ажиллах юм” хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ