НАТО Украин руу байлдааны цэрэг илгээхгүй

               
2022-01-26 0

НАТО Украин руу цэрэг илгээхгүй гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

“Украин бол манай ойрын, үнэ цэнтэй түнш бөгөөд бид дэмжлэг үзүүлдэг. Бид тэдэнд хамгаалалтын байгууллагуудаа  шинэчлэхэд нь тусалж байна. Бид тэдний кибер салбар болон чадавхыг нь дээшлүүлэхэд тусалж байна. НАТО-гийн зарим гишүүн орнууд болох АНУ, Их Британи, Канад болон бусад орон сургагч нараа илгээж, хамгаалалтын зэвсгээр хангаж байна. Украинд өөрийгөө хамгаалах боломжоор туслах нь чухал. Энэ бол НҮБ-ын дүрэмд заасан эрх. Гэхдээ НАТО Украин руу байлдааны анги илгээхгүй” гэж тэрбээр мягмар гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

“Гэхдээ бид бүх холбоотнуудаа, ялангуяа эвслийн зүүн жигүүрийг хамгаалахад бэлэн байгаа гэдэгт эндүүрэл байх ёсгүй” гэж Столтенберг цохон хэлжээ.

Холбоотой мэдээ