Товчхон
               

АНУ-ын “SAT” шалгалт дижитал хэлбэр рүү шилжинэ

               
2022-01-26 0

АНУ-д бакалаврын зэргээр сурахыг горилогчид голдуу “ACT” болон “SAT” шалгалтын тодорхой босгыг давсан байхыг шаарддаг. Мягмар гаригт “SAT ” шалгалт дижитал хэлбэрт шилжихээр болжээ.

АНУ-ын коллежид элсэхэд зайлшгүй шаардлагатай “SAT” болон “ACT” зэрэг элсэлтийн шалгалтын босго оноо цар тахалтай холбоотойгоор харьцангуй доогуур тогтоосон байна. Иймд “SAT” шалгалтыг цаас, харандаанаас дижитал хэлбэрт шилжинэ гэж администраторууд Мягмар гаригт мэдэгдэв.

Шалгуулагчид өөрсдийн зөөврийн компьютер эсвэл таблетаа ашиглахыг зөвшөөрч байгаа боловч гэртээ бус, хяналтын газар эсвэл өөрийн сургуульдаа шалгалтад хамрагдах боломжтой болжээ. Шалгалтын бүтцийн өөрчлөлтийг ирэх жил олон улсад, 2024 онд АНУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн өмнөх шалгалтын хугацаа гурван цаг байсан бол хуучин хувилбараас нэг цаг хасч, унших, бичих, математикийн үнэлгээг хоёр цаг болгон өөрчилжээ.

Уг шалгалт нь анх 1926 оноос хэрэгжиж эхэлсэн АНУ-ын их дээд сургуульд, коллежид ороход гол шалгуур болсон бөгөөд ахлах ангийг төгсөх сурагчдад зориулсан чухал шалгалт билээ. Монгол улсын Элсэлтийн ерөнхий шалгалт гэж ойлгож болно.

Холбоотой мэдээ