
БНСУ-ын алдарт жүжигчин Пак Шин Хе болон Чуи Тэ Жүн нар таван жилийн үерхлээ дуусган энэ сарын 22-нд хуримаа хийжээ. Хосууд 2017 онд анх үерхлээ олон нийтэд зарлаж байсан юм. Тэд “The Lord of Dramas” цувралд хамтдаа камео дүр бүтээж байжээ.
Хурим болохоос хэдэн сарын өмнө жүжигчин Пак Шин Хе бие давхар болсон гэдгээ шүтэн бишрэгчдэдээ мэдэгдсэн байна. Алдартнуудын үнэнт шүтэн бишрэгчид энэхүү үйл явдалд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэн сэтгэгдэл үлдээж, хамтын амьдралд нь аз жаргал хүсчээ.



















0 cэтгэгдэлтэй