Биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл болгохгүй байхыг уриалжээ

               
2022-01-26 0

Биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахыг Олон улсын валютын сан Сальвадор улсын эрх баригчдад уриалсан байна.

Тус байгууллагын төлөөлөгчид Сальвадорын эрх баригчидтай улс орных нь эдийн засгийн байдлын талаар хэлэлцжээ. Тодруулбал, Сальвадор цар тахлаас учирсан хохирлоос хурдан сэргэж байгаад анхаарлаа хандуулжээ.

“Сангийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “санхүүгийн хүртээмжтэй байдлыг дэмжих нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийн дижитал хэрэгслүүд, тэр дундаа “Chivo” цахим хэтэвч ийм үүрэг гүйцэтгэж болохыг тэмдэглэв. Гэсэн хэдий ч тэд шинэ Chivo экосистем болон биткойнтой холбоотой хатуу зохицуулалт, хяналт шаардлагатай байгааг анхаарууллаа” гэж ОУВС-гийн мэдэгдэлд дурдсан байна.

Тэд мөн биткойныг ашиглахтай холбоотой санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн салбар дахь нягт нямбай байдал, хэрэглэгчийн хамгаалалтын талаар томоохон эрсдлүүд байгааг анхааруулсан байна. Түүнчлэн биткойны тухай хуулийг хэрэглэх хүрээг багасгаж, төлбөрийн албан ёсны хэрэгсэл статусыг нь хүчингүй болгохыг уриалсан байна. “ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүн “биткойноор баталгаажсан бонд гаргахтай холбоотой эрсдэл үүсэж болзошгүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн” гэж мэдэгдэлд мөн дурджээ.

Холбоотой мэдээ