Халдварын 2,273 тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ

               
2022-01-27 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,273 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 437,008 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар юм.

Тодруулбал,

  • 1,183 нь Улаанбаатар хотод,
  • 1,090 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,255 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,737 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,517
  • Хүндэвтэр – 6,708
  • Хүнд – 937
  • Маш хүнд – 93 хүн байна.

Холбоотой мэдээ