
Цахилгаан шат налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош шатны хонгил руу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2022.01.26/ гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, … дугаар байр цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна.
Үүний дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч эмнэлэгт очсоны дараа нас барсан байна. Тус байрны цахилгаан шат ажиллаагүй, засвартай байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


0 cэтгэгдэлтэй