
Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн маргааш /2022.01.28-30/ Португал улсын Алмада хотноо эхэлнэ. Алмада хотын жүдогийн дэвжээн дээр 44 орны 195 эрэгтэй, 142 эмэгтэй, нийтдээ 337 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдах юм. Ингээд “Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
- Эрэгтэй 60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/
- 66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/
- 73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/
- 81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/
- 90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/
- -100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/
- +100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/
- Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/
- 52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/
- 57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/
- 63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/
- 70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/
- -78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/
- +78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/
Баг тамирчдын дасгалжуулагчаар гавьяат Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа нар ажиллаж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй